монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Оскарын шагналт "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" киног толилууллаа

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас Алтан Хальс кино фестивалийнхантай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг чех киноны үдшүүд эргэн ирж  10-р сарын 9-ний Бямба гарагт 1966 онд Бохумил Храбалын ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээсэн Оскарын шагналт "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" киног Улаанбаатар хотын Сити их сургуулийн кино танхимд толилууллаа

1960 -аад оны үеийн дотооддоо ч гадаадад ч хамгийн алдартай, амжилттай  байсан Чех кинонуудын нэг болох Ийржи Мензелийн   уран сайхны  энэхүү кинонд төмөр замын  анхан суралцагч  Милош Хрма гийн богинохон  амьдралыг  эмгэнэлтэй бөгөөд хөгжилтэй байдлаар  дүрслэн харуулсан байдаг . Тэрээр Дэлхийн 2 -р дайны үеийн орон нутгийн  намжмал  байдалтай  төмөр замын вокзал дээрээс  анхны ажлын гараагаа  эхлүүлсэн бөгөөд тухайн үеийн  түүхэн том  үйл явдлууд нь түүний  байнга үргэлжлэх зандан байдлаасаа болж  эмзэглэх асуудлуудыг нь халхалж байсан юм.  Тэр дундаа хамгийн тааламжгүй нь  түүний талаар вагоны хөөрхөн үйлчлэгч  Маша дандаа  бодож байдаг явдал байв.  Милош  түүнийг  гэнэн  гэж хардаг байсан бөгөөд  энэ нь тагтаа үржүүлэхээс эхлээд  шөнийн ээлжийнхээ үеэр холбооны оператор эмэгтэйнхээ  өгзөгийг тамгалах зэрэг хувийн сонирхлыг илүүд тавьдаг   төмөр замын буудлын нөлөө бүхий  ажилтнуудын  дунд бүрэн нийцсэн юм шиг санагддаг байв. Дайн ба улс төрийг хэн ч сонирхдоггүй бололтой, Милошийн санаа зовдог зүйлүүд нь дөжирсөн  Хубичкагийн  ярьж баясдаг  онигоотой төстэй  байсан юм.  Эдгээр онигоонууд нь үзэгчдийг ч инээлгэх ба Милошийн амиа хорлох  амжилтгүй оролдлого тэднийг хэсэг хугацаанд гайхашруулаад цааш нь кино дуусах хүртэл инээлгэх нь дамжиггүй. Гэхдээ мартагдсан галт тэрэгний буудал дээр ч хувь тавилангаас зайлсхийх боломжгүй, Милош хоромхон зуурын аз жаргалыг мэдэрч, эр хүн болсон ч  удалгүй  эмгэнэлт баатар болно.

Бохумил Храбалын туужийг мөн 2019 онд Тагтаа  хэвлэлийн газрынхан монгол хэл дээр хэвлүүлсэн бөгөөд түүнийг доорхи хаягаар орж  захиалан  худалдаж авах боломжтой: http://www.sale.mirnom.mn/b/23406.