монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын 5-р уралдааны Гала тоглолт

Гала тоглолт, шагнал гардуулах ёслол 2023 оны 1 сарын 27 ний өдрийн 12:00 цагт Соёлын төв өргөөний концертын танхимд “Дээлтэй Дуурсах Хаан Хөгжим” уриатай зохион байгуулагдана.

Монголын сонгодог урлаг, дэлхийн сонгодог урлагтай 1963 оноос одоог хүртэл Чех улсад 2 жил тутам зохиогддог. Энэ удаагийн уралдааныг Чехийн элчин сайдын яам, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол-Чехийн хэл соёлын төв, Мэргэжлийн төгөлдөр хуурчдын холбоо, Ганаа арт студи, Соёлын яамны дэмжлэгтэйгээр хамтран Sikulka хөгжмийн сургууль 2023 оны 1-р сарын 21 - 27 ний өдрүүдэд 5 дахь удаагаа зохион байгуулж байна. V уралдаанд А болон В ангилалд нийт 112 хүүхэд бүртгүүлснээс В ангиллын (сонирхон суралцагч) 89 хүүхдээс 3 насны ангилалд алт, мөнгө, хүрэл медаль нийт 9 хүүхэд, тусгай байрын шагналд 5 хүүхэд, үнэмлэхүй ялагч Гран-при шагналт 1 хүүхэд тодроод байна. 2023 оны 1-р сарын 25 ний өдөр А ангиллын (мэргэжлийн суралцагч) 23 хүүхэд 2 насны ангилалд оролцож алт, мөнгө хүрэл медаль болон Гран-при шагналын төлөө өрсөлдөж ялагч нь уламжлал ёсоор олон улсын уралдаанд оролцох эрхээр шагнагдах болно.

1 Хөгжим бол дэлхийн нийтийн цор ганц хэл бөгөөд Хаан хөгжим хэмээн нэрлэгдэх төгөлдөр хуур нь хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт зэмсэг юм. Төгөлдөр хуур суралцах үйл явц нь тэвчээр хатуужил, анхаарал төвлөрөл, бусдыг сонсож ойлгох чадвар,уран сэтгэмж, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлнэ.

2. ДЭЭЛТЭЙ ДУУРСАХ ХААН ХӨГЖИМ уриатай SikulkaSmetana өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын V уралдааны хамтрагч Чехийн элчин сайдын яам, Соёлын төв өргөө Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монгол улсын Консерватори

3. Дэмжигч Мобиком корпораци, Таван богд интернэшнл киндер брэнд, Амар даатгал, Алтан гадас ресторан

Гала тоглолт, шагнал гардуулах ёслолыг 2023 оны 1 сарын 27 ний өдрийн 12:00 цагт Соёлын төв өргөөний концертын танхимд “Дээлтэй Дуурсах Хаан Хөгжим” уриатай зохион байгуулагдана.

Гала тоглолт, шагнал гардуулах ёслолыг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз бичлэг хийн Сар шинийн баярын битүүний өмнөх өдөр буюу 2023 оны 2-р сарын 19 нд олон нийтэд цацагдана.

Утас: 98103333, 88003660 Facebook Page: Sikulka music school