монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Миний Монгол руу ирэх замыг нээж өгсөн багш маань бурхан болжээ

Jaroslav Vacek

Jaroslav Vacek

Монголын уламжлалд хүний амьдралын туршид хамгийн ойрхон хүндэтгэж явдаг хүнийх нь нэг багш нь байдаг билээ. Миний хувьд түүнчлэн миний үеийн олон чехийн монгол хэл судлаачид ч тэр профессор Ярослав Вацек бидний нүдийг нээж өгсөн хүн яах аргагүй мөн билээ. Мөн түүнчлэн надыг Монгол руу чиглүүлж үндсэндээ миний бүхий л амьдралын замыг бий болгосон юм.

Тэрээр эрдэм шинжилгээний болон сурган хүмүүжүүлэх ажил хийж эхэлснээсээ  нэлээд  хойно  (уул нь энэтхэг  судлалаар мэргэшсэн бөгөөд  олон хэл болон буддизм судлалаар мөн мэргэшсэн) монгол судлалд анхаарлаа хандуулах болсон. Хэдий оройтож эхэлсэн ч тал бүрийн мэдлэгтэй  олон  улсын түвшний  эрдэмтний  хувиар маш гүнзгий судалж эхэлсэн. Тэрээр өөрийн монгол түншүүд болох хэл судлаач профессор Чой. Лувсанжав болон доцент Ж.Лувсандорж нартай хамтран бүхэл бүтэн цуврал сургалтын материалуудыг (бичгийн болон ярианы монгол хэлний)  боловсруулсаных нь дагуу өнөөдрийг хүртэл дэлхий даяар олон гадаадууд  монгол хэлийг сурч байгаа бөгөөд мөн Монголика Прагенсиа нэртэй мэргэжлийн шинжлэх ухааны сэтгүүлийг үндэслэн гаргасан.

Багш маань миний хүвьд  үнэнч шударга, нягт нямбай, маш олон хэлний мэдлэгтэй тэдгээрийгээ байнга уялдуулж, харьцуулж, судалж байдаг эрдэмтний  тод үлгэр жишээ байсан. Цаашид суралцах судлахаа хэзээ ч болиогүй  бөгөөд аливаа мэдэж авсан зүйлээ шинжлэх ухаан талаасаа баталгаажуулаагүй тохиолдолд хэзээ ч орхидоггүй байв. Өөрийн олон талын мэдлэгийн ачаар хэлнүүдийн  ойролцоо байдал болон үгсийн гарал зүйн харьцаануудыг  ч судалж чадсан бөгөөд энэхүү мэргэжил нь түүнд баяр баясал авчирдаг сонирхдог зүйл нь байсан юм.

Анх Карлын их сургуулийн Философийн факультет дээр монгол судлалын анги нээх нь түүнд ноогдсон цэвэр ажлын үүрэг, даалгавар байсан хэдий ч Вацек багш маань Монголд чин сэтгэлээсээ дуртай болсон юм. Өөрөө “Би бас тосгоны хүү байсан” гэж хэлдэг байсан бөгөөд ийм ч учраас малчдын амьдрал, онгон байгальд элэгтэй байсан юм болов уу. Өөрийн  бахархал урам зоригоо оюутан бидэнд ч халдаасан байх. Түүний ачаар Прага хотын Карлын их сургуулийн монгол судлалын анги дэлхий дээр нэлээд  танигдсан бөгөөд түүнийг 20-р зууны 70-аад оны сүүлээс олон арван чех, словак болон бусад гадаадын оюутнууд  дүүргэсэн.  

Гунигтай нөхцөл байдал эсвэл багшийн өөрийнх нь хошигнож хэлэх дуртай “гунигтай байдал” түүнийг өөрийнх нь  буцалж байсан ажлынх нь дундаас энэ дэлхийгээс авч одлоо. Биеэрээ түүний өөрийнх нь шавь байсан бидний хувьд тэр хүн үүрд бидэнд  тод үлгэр дууриалал болж хатуу боловч хүнлэг сайхан сэтгэлтэй багшийн дүрээр мөнхрөн үлдэх бөгөөд түүний үзэл бодол бидний ажилд байнга чухал жолоодлого, зорилгыг бий болгож байх болно.

 

“Батсүх”  багш миний замыг зааж өгсөн юм... Баярлалаа.

 

2017 оны 1 сарын 25, Улаанбаатар хот

                                                                                                                              Ивана Гроллова

                                                                                                 БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд

Parte cz (PDF, 186 KB) Parte eng (PDF, 151 KB)kondolence (PDF, 627 KB)

Galleries


Česko na Evropském dni v Ulánbátaru