монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн консул Алтангадас одонгоор шагнуулав

(This article expired 28.02.2023.)

2019 оны 2 сарын 22-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга  Монгол улс дахь БНЧУ-ын элчин сайдын яамны зөвлөх, консул Ваацлав Добешийн хоёр орны харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг  мөн консулын болон визийн хэлтэст удаан хугацаанд амжилттай ажиллаж ирснийг нь үнэлэн төрийн дээд одон “Алтангадас”-аар шагнасан байна.
 

БНЧУ-д Европын холбооны улсуудаас хамгийн олон буюу арваад мянган монголчууд байнга болон удаан хугацаагаар оршин суудаг. БНЧУ-ын хэдэн арван компаниудын монголоос ажиллах хүч авах сонирхол ихсэж байгаатай холбоотойгоор энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. БНЧУ-ын Элчин сайдын яам богино хугацааны виз олгоход шенгений бусад 5 орныг төлөөлж ажилладаг.

Ноён Ваацлав Добешд тус шагналыг түүний хамтран ажиллагсдыг нь байлцуулан ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хатагтай Байгалмаа гардуулж өглөө.

“Алтангадас одон” бол 1990 оны 6 сарын 30-ны өдрийн Засгийн газрын 148-р тогтоолоор батлагдсан 4-т эрэмблэгддэг төрийн дээд шагнал юм. Түүнчлэн гадаадын иргэдэд олгодог хамгийн дээд одон бөгөөд өнөөг хүртэл нийт 25 гадаадын иргэнд олгогдоод байгаа юм байна.  

 

 

Алтангадас одон

Алтангадас одон