монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Gogo.mn
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайдын GoGo.mn-д өгсөн Цагаан сарын мэндчилгээ

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийн Сар шинийн баярыг тохиолдуулан GoGo.mn-д өгсөн мэндчилгээг хүргүүлж байна. 

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродский

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ийржи Бродский

Та Монголд байх хугацаандаа Цагаан сар тэмдэглэж байсан уу?
Миний эхнэр Хана бид хоёр 2017 оны есдүгээр сард Монголд ирсэн тул гурван ч удаа Цагаан сарын баярыг монгол найзуудтайгаа тэмдэглэх завшаан олдсон нь үнэхээр их олзуурхууштай.

Хамгийн сүүлд Цагаан сараар ямар айлд зочилсон бэ?
Элчин сайдынхаа хувьд 2019 онд  Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны ёслолын гэрт уригдан, дипломат төлөөлөгчдийн хамт Цагаан сарын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн нь хамгийн мартагдашгүй нь байлаа.

Бид анхны Цагаан сарын баяраа Төрийн соёрхолт Д.Сосорбарамынд тэмдэглэж байсан. Тэрхүү үдшийн турш хөөмийчид, морин хуурчид, гитарчид, жүжигчид, хошин шогийн жүжигчид гээд олон чадварлаг уран бүтээлчид ирж гайхалтай үзүүлбэрүүдийг толилуулсан нь маш өвөрмөц санагдаж билээ. Бид яг л гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа юм мэт цагийг маш хөгжилтэй, сайхан өнгөрөөсөн.

Мөн 2019 онд бид Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Ш.Отгонхүүгийн гэр бүлийн Цагаан сарын баярт уригдаж Ш.Отгонхүү болон түүний гэргий Н. Шинээ, хүүхдүүдийнх нь хамт гайхалтай тэмдэглэж билээ. Бид хамтдаа гитар тоглож, дуулж хуурдан, амттай буузаар дайлуулахаас гадна нутгийн малчин айлд зочилж, энэхүү баярыг тэмдэглэж байсан.

Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал ноён   Ш. Отгонхүүгийн гэрт

Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-ийн захирал ноён 
Ш. Отгонхүүгийн гэрт

Таны хувьд энэхүү баярын хамгийн их таалагддаг зүйл юу вэ?
Энэхүү баяр нь мэдээж гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд таны амьдралд хамгийн чухал, ойр дотны хүмүүстэйгээ уулзах боломжийг олгодгоороо сайхан. Ахмад настнуудаа дээдлэн хүндэтгэх ёс, сар шинийн ерөөлт мэндчилгээ, үндэсний монгол хувцас, байгаль дэлхийгээ хүндэтгэх ёс заншил хийгээд хавар цаг айлчлан ирж буйг бэлгэдэх Цагаан сарын баярын бүхий л уламжлалыг би хүндэтгэн биширдэг.

Та манай уншигчдад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Монголын нийт ард түмэн ирж буй Цагаагчин үхэр жилдээ эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе. Энэ жилийн ихэнх баяр ёслолын уур амьсгалд Ковидын хязгаарлалт нөлөөлж байгаа чех шар айргийг амтлах боломжтой байгаа нь сайхан.

Эх сурвалжийг эндээс харна уу.