монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MZV ČR
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн Гадаад харилцааны яамны хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Украйны дүрвэгсдэд хоргодох байр, эмнэлгийн тусламж үзүүлэв

Чех улс Оросын түрэмгийллийн эхний өдрөөс эхлэн Украйнд идэвхтэй тусламж үзүүлж ирсэн. Зэвсэг, цэргийн техник нийлүүлэх, олон зуун мянган дүрвэгсэд буюу сайн дурынхныг хүлээн авахаас гадна дайнд нэрвэгдсэн хүмүүст Украйны нутаг дэвсгэрт шууд болон Чехийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Гадаад харилцааны яамнаас 420 сая гаруй чех крон (КЗК)-ын тусламж үзүүлсэн байна.
 

"Орос дайн эхлүүлэхээр шийдсэнээс хойш нэг жил өнгөрчээ. Нэг жилийн тэртээх тэр мөч Европт дайн дахин гарахгүй гэсэн итгэлийг хөсөрдүүлж, олон сая украйнчуудыг хүмүүнлэгийн хямралд автуулсан билээ. Украйнд зөрчил эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл Бүгд Найрамдах Чех Улс, түүний Гадаад хэргийн яам идэвхтэй тусламж үзүүлсээр байгаа бөгөөд цаашид шаардлагатай бүх хугацаанд тусламжаа үргэлжлүүлэн хүргэсээр байх болно” хэмээн Гадаад хэргийн сайд Ян Липавскый хэлэв.

Гадаад харилцааны яамнаас дараах чиглэлээр санхүүгийн тусламж үзүүлэв. Үүнд:

Хоргодох байр - Дайны эхэн үеэс эхлэн Украйн орон байрны хямралтай тулгарч, олон тооны иргэний орон сууцны барилгууд сүйрсэн. Тус яамнаас энэхүү хямралыг шийдвэрлэхэд зориулж модульчлагдсан орон сууц, боловсронгуй майхан, байшин, мөн Оросын түрэмгийллийн улмаас сүйрсэн газраас нүүлгэн шилжүүлэх тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсэд 70 сая крон хуваарилсан.

Эмнэлгийн тоног төхөөрөмж - Яамны хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд энэ нь 101.5 сая кроны төсөвтэй томоохон хэсэг юм. Энэ хөрөнгөөр эмнэлэг, түргэн тусламж, автобус, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн ангиудын холбооны хэрэгсэл худалдан авах боломжтой болсон. Чех улсаас тулааны талбарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд зориулсан гэмтлийн иж бүрдэл, багаж хэрэгслээр хангах нь чухал байсан;

Эрчим хүч – 68 сая крон пропан бутан халаагуур (пропан бутан савыг оруулаад), эрчим хүч хэмнэх хэрэгсэл, эвдэрсэн эрчим хүчний дэд бүтцийг засварлахад зориулав;

Молдав дахь Украйны дүрвэгсдэд үзүүлэх тусламж – Дайнаас дүрвэн Молдав улсад очсон дүрвэгсдийн хүмүүнлэгийн хямралын үр дагаврыг бууруулах зорилгоор 70 сая крон зарцуулсан. Энэ хөрөнгийг дүрвэгсдийн хүүхдүүдийг тогтмол халуун хоол, хувийн ариун цэврийн хэрэглэл, хичээлийн хэрэгслээр хангахад зарцуулсан;

Олон улсын байгууллагуудаар дамжуулан үзүүлэх бусад тусламж, туслалцаа - 113.1 сая кроныг шууд санхүүгийн болон материаллаг дэмжлэг үзүүлэх, нийтийн хоолны газруудыг санхүүжүүлэх, хүмүүнлэгийн тусламжийг хамгийн хэрэгцээтэй, шаардлагатай газруудад хүргэхэд зориулж хуваарилав.

Бүс нутгийн энх тайван, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тогтвортой байдлыг сэргээхийн төлөөх Украйны хүчин чармайлтад зөвхөн ГХЯ гэлтгүй Чехийн засгийн газар тууштай дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. "Бид Украиныг үргэлжлүүлэн дэмжих болно. НАТО болон ЕХ дахь холбоотнууд энэ байр суурь дээр нэгдсэн. Бид үүнийг зөвхөн Украйны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд биш, дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалах үүднээс хийж байна" хэмээн сайд цохон тэмдэглэв.

Гадаад хэргийн яам бусад яамдтай хамтран өнгөрсөн онд Засгийн газраас баталсан Украйны сэргээн босголтын хөтөлбөрийн хүрээнд дайны дараах Украйныг сэргээн босгох ажилд бэлтгэж байна. Энэ нь Украйныг тогтворжуулах, сэргээхэд Чехийн компаниуд, ашгийн бус байгууллага, олон нийт, эрдэм шинжилгээний салбарыг чухалчлан оролцуулах боломжийг бүрдүүлнэ. 2025 он хүртэл энэ хөтөлбөрт жил бүр 500 сая крон төсөвлөх бөгөөд үүнийг ЕХ болон бусад томоохон хандивлагчдын санхүүжилтээр санхүүжүүлэх юм.