монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Монголын нэрт геологич профессор хатагтай Гэрэл Ян Масарикын нэрэмжит медалиар шагнагдлаа

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам дээр бид монголын нэрт геологич профессор Очирын Гэрэлийг урьж түүний 80 насны ойг тохиолдуулан Элчин сайд Ян Масарикын нэрэмжит медалийг гардуулав. Элчин сайд түүний Чех, Монголын харилцааг хөгжүүлэхэд мөн геологийн салбарт оруулсан насан туршийн хөрөнгө оруулалт, дэмжлэгийг үнэлсэн юм.  
 

Профессор Гэрэл Прагад их сургуульд сурч байсан үеээ хэзээ ч мартдаггүй ба хэд хэдэн чухал экспедицид оролцож, Чех, Монголын геологийн салбарт хамтран ажиллахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Нэгдүгээр зэрэглэлийн геологчдыг сургасан тэрээр Чехийн бүх геологийн томоохон төсөл, судалгааны ажилд гол түнш байсаар ирсэн, одоо ч байсаар байгаа билээ. Мөн түүнчлэн Карлын Их сургуулийн Шинжлэх ухааны факультет, Чехийн Геологийн албатай үргэлжлүүлэн хамтран ажилладаг бөгөөд түүний ачаар шинээр гарч ирж буй геологийн залуу үеийн монгол оюутнууд өнөөдрийг хүртэл Прага хотод суралцаж байна. Профессор Гэрэлийн  эрдэм шинжилгээний ажил нь түүний насан туршийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, монгол боржин чулуу, металогенезийн талаархи гайхалтай мэдлэгт үндэслэн нэр хүндтэй хэвлэлийн жагсаалтаар баримтжуулсан болно.

Ян Масарыкийн нэрийг агуулсан энэхүү хүндэтгэлийн медалийг Чех улсын нэрийг дэлхийд түгээн дэлгэрүүлсний төлөө гадаадын элч төлөөлөгчдөд Чехийн элчин сайдууд гардуулдаг юм. Элчин сайд Бродский гардуулан өгөх үеэр оюутнууд болон проф. Гэрэл нарт хандан хэлэхдээ: "...Эрхэм хүндэт профессор, та насан туршийн хөдөлмөрийнхөө, Чех улстай найрсаг, эерэг харилцаатай байсныхаа төлөө энэхүү шагналыг хүртэх ёстой хүн гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна."