монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Усны салбар дахь чехийн технологи болон ноу хау - семинар

2012 оны 12 сарын 6-ны өдөр Улаанбаатарт суугаа БНЧУ-ын элчин сайдын яам МҮХАҮТ-тай хамтран усны салбар дахь чехийн технологи, ноу хауг эрхзүйн орчны хамтаар танилцуулах зорилготой семинарыг зохион байгууллаа. Тус уулзалтанд нийтдээ 11 чехийн компани, институтууд оролцсоноос гадна хамтран ажиллах сонирхолтой зуу гаруй монголчууд цугларч хурлын заалыг дүүргэсэн байсан юм.

“Ус алтнаас үнэтэй” уриан дор явагдсан тус семинарыг элчин сайд хатагтай И. Гроллова, МҮХАҮТ-ын дэд дарга хатагтай Оюунчимэг нар албан есоор нээлээ. Чехийн хөгжлийн агентурын захирал М. Паствинский чехийн нэлээд хэдэн компаниуд Монгол улсад хэрэгжүүлсэн хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны олон төслүүдийн ачаар Монголын талаар багагүй туршлага, мэдлэг хуримтлуулсаныг тодотгон дурьдаж байлаа. Чехийн байгаль орчны яамны төлөөллийн зүгээс монголын төрийн байгууллагуудын төлөөлөгчдөд усны аж ахуйн стандартыг төрийн хууль болон бусад байгууллагуудад хэрхэн хуваарилах талд дээр мэргэжлийн зүгээс дэмжлэг санал болгосон.  

Нийтдээ 8 чехийн компани өөрсдийн явуулдаг үйл ажиллагааныхаа талаар, үүнд: гидрогеологи, ус цэвэрлэх байгууламж, мэргэжлийн зөвлөгөө мөн түүнчлэн Монгол улсын хувьд цоо шинэ бүтээгдхүүн болох хавсарсан аргаар цахилгаан үйлдвэрлэх нэгж гэх мэтийг танилцуулсан байна. Компаниудын нэрийг дурьдвал: Геомин дружство, Геотест, Водны здрое, Эуросаунд, Экофлуид групп/Инекон групп, Свеко гидропроект, Деконта, Тедом болон Т.Г. Масарикийн нэрэмжит олон нийтийн Усны аж ахуйн судалгааны хүрээлэн тус тус оролцсон байна.

Attachments

seznam zucastnenych firem 27 KB DOC (Word document) Dec 13, 2012

Galleries


seminar