монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

3 сарын 29 болон 4-р сарын 1-ний өдрүүдэд Элчин сайдын яам ажиллахгүй

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яам 2024 оны 3 сарын 29 болон 4-р сарын 1-ний өдрүүдэд Улаан өндөгний баяр тохиож буйтай холбогдуулан ажиллахгүй.  
 

Улаан өндөгний баяр

Улаан өндөгний баяр нь Христийн шашинд хамгийн чухал баяр буюу Есүс Христийг дахин мэндэлснийг тэмдэглэдэг баяр юм. Түүнээс гадна, Улаан өндөгний баяр нь ардын уламжлалын дагуу ирж буй хавар, урин дулаан цагийг угтан тэмдэглэдэг баяр юм.

 

Чех улсын эртний уламжлалаар шилбүүрээр /хөнгөн/ ороолгох заншил бий. Улаан өндөгний баярын даваа гарагийн өглөө эрчүүд болон хөвгүүд танилуудынхаа гэрийг тойрон алхаж, эмэгтэйчүүд, охидыг гараар хийсэн шилбүүрээр ороолгодог юм. Шилбүүр нь хорин дөрвөн хүртэлх саваа модоор сүлжсэн, өнгийн туузаар чимэглэсэн, хоёр метр шахуу урттай байдаг.