монгол  česky  english 

Advanced search

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын Элчин сайдын яамны визийн тухай ерөнхий мэдээлэл

Монгол Улсаас БНЧУ руу зорчих гэж буй иргэдэд зориулсан визийн мэдээлэл
 

Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны Консулын болон Визийн хэлтсийн олон нийтэд зориулсан ажиллах цагийн хуваарийн талаар энд дарна уу. 


Виз мэдүүлэгчид Бүгд Найрамдах Чех Улс руу зорчих тохиолдолд хүчин төгөлдөр визтэй эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу орлохуйц бичиг баримттай байх шаардлагатай болно. Ийм бичиг баримтад БНЧУ эсвэл бусад Шенгений улс орнуудаас олгосон урт хугацааны виз эсвэл байнгын оршин суух зөвшөөрөл орно.

 

БОГИНО ХУГАЦААНЫ (ШЕНГЕНИЙ/НЭГТГЭСЭН) ВИЗ

Даваа:

 

08:30-10:00

                               

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах+визийн ярилцага мөн хурууны хээ авах

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах - Европын холбооны улсын иргэний гэр бүлийн гишүүд

14:00-16:00

Визийн хариу олгох

Мягмар:

 

08:30-10:20

 

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах+визийн ярилцага мөн хурууны хээ авах

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах - Европын холбооны улсын иргэний гэр бүлийн гишүүд

14:00-16:00

Визийн хариу олгох

Лхагва:

 

08:30-10:00

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах+визийн ярилцага мөн хурууны хээ авах

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах - Европын холбооны улсын иргэний гэр бүлийн гишүүд

14:00-16:00

Визийн хариу олгох

Пүрэв:

 

08:30-10:20

 

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах+визийн ярилцага мөн хурууны хээ авах

Богино хугацааны визийн мэдүүлэг хүлээн авах - Европын холбооны улсын иргэний гэр бүлийн гишүүд

14:00-16:00

Визийн хариу олгох

 

Шенгений улс орнууд:

Бельги, БНЧУ, Дани, Эстони, Финланд, Франц, Исланд, Итали, Лихтенштейн, Литва, Латви, Люксенбург, Унгар, Мальт, Герман, Нидерланд, Норвег, Польш, Португали, Австри, Грек, Словак, Словен, Испани, Швед болон Швейцарь.

Шенгений/нэгтгэсэн виз гэдэг нь нисэх буудал дахь нэвтрэх виз эсвэл 90 хүртэлх хоногийн богино хугацааны виз бөгөөд Элчин сайдын яам олгодог болно.

БНЧУ-ын эсвэл өөр шенгений улс орны элчин сайдын яамаар дамжуулан олгосон шенгений визийн эзэмшигчийг БНЧУ-д/бусад шенгений нутаг дэвсгэрт визийн заасан хугацаанд байхыг зөвшөөрдөг болно. Бусад шенгений орноос БНЧУ руу нэвтрэхийг хориглож олгосон хүчин төгөлдөр визээр БНЧУ руу зорчих боломжгүй болно.

Гадаадын иргэд Шенгений нутаг дэвсгэрт нэвтрэх болон 90 хоног хүртэлх хугацаанд оршин суух асуудлыг 2009 оны 7-р сарын 13-ны өдрийн Европын Парламентын болон Европын Комиссын хамтарсан №810/2009 тоот визийн кодекс (Визийн кодекс) –ын тухай тогтоолын дагуу шийдвэрлэдэг болно. 

Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд Монгол Улсын иргэд богино хугацааны (шенгений) визийг мэдүүлж болно. Виз мэдүүлэх явцад биометрийн мэдээлэл (хурууны хээ) өгөх шаардлагатай учраас виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байх ёстой юм. Энэхүү хурууны хээ авах үйл явц 12-оос доош насны хүүхдэд хамаарахгүй тул тухайн үүргээс чөлөөлөгдөж байгаа болно.

Шенгений мэдээллийн систем

Богино хугацааны (шенгений) визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

 

УРТ ХУГАЦААНЫ ВИЗ БОЛОН УДААН ХУГАЦААГААР ОРШИН СУУХ ЭРХ

Гадаадын иргэд БНЧУ-д оршин суух асуудлыг Гадаадын иргэд БНЧУ-д оршин суух тухай багц хуулийн №326/1999 тоот заалтын дагуу шийдвэрлэдэг бөгөөд тус хуульд орсон аливаа нэмэлт өөрчлөлт болон холбогдох хуулиудыг БНЧУ-ын Дотоод хэргийн яамны цахим хуудсан дээр байршуулсан байдаг болно.

Урт хугацааны виз, удаан хугацаагаар оршин суух эрхийн болон байнгын оршин суух эрх олгох, эс олгох болон хүчингүй болгох зэрэг шийдвэрүүдийг БНЧУ-ын Дотоод хэргийн яам гаргадаг болно.

БНЧУ-ын Дотоод хэргийн яам БНЧУ-д 3 сараас дээш хугацаагаар оршин суухаар шийдсэн виз мэдүүлэгчийн хүсэлтийн дагуу урт хугацааны визийг олгодог болно.

 

Зөвлөмж:

Хэрвээ Та БНЧУ-д урт хугацаагаар байхгүйгээр Монгол Улсдаа оршин сууж, өөрийн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд урт хугацааны виз эсвэл удаан хугацаагаар оршин суух эрхийг зөвхөн БНЧУ руу байнга ирэн очин байх зорилгоор ашиглах гэж байгаа бол Танд олон удаагийн нэвтрэх эрхтэй богино хугацааны (шенгений) визийг бизнесийн зорилгоор мэдүүлэхийг зөвлөж байна. Энэхүү төрлийн виз нь Танд  жилийн турш хүссэн үедээ БНЧУ руу болон бүх шенгений бүсэд багтах улсууд руу 180 хоног тутамд 90 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжийг олгох юм.

 

Удаан хугацаагаар оршин суух эрхийг БНЧУ-д урт хугацааны визтэй гадаадын иргэн  БНЧУ-д 1 жилээс дээш хугацаагаар оршин суухаар тодорхой нэг зорилгын улмаас шийдсэн  виз мэдүүлэгчийн хүсэлтийн дагуу БНЧУ-ын Дотоод хэргийн яамнаас олгодог болно. Удаан хугацаагаар оршин суух эрхийг өмнөх оршин суух эрхийг харгалзан үзэхгүйгээр сургалт, эрдэм шинжилгээний судалгааны ажил хийх зорилгоор мэдүүлж болно. Гадаадын иргэн гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух эрх мэдүүлэх тохиолдолд нэгдэх гэж буй гэр бүлийн гишүүн нь удаан хугацааны оршин суух эрхтэй эсвэл байнгын оршин сүүх зөвшөөрөлтэй байх бөгөөд БНЧУ-д 15 сараас дээш хугацаагаар оршин суусан байх шаардлагатай болно; гэр бүл нэгдэх  зорилгоор оршин суух эрх мэдүүлэх гэж байгаа тохиолдолд гэр бүлийн хоёр 20 нас хүрсэн байна. Энэхүү шаардлага хангахгүй тохиолдолд гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз мэдүүлэх боломжтой болно (гэр бүл нэгдэх зорилгоор удаан хугацааны оршин суух эрх биш).

 

Байнгын оршин суух эрхийг тасралтгүй 5 жилийн турш тухайн нутаг дэвсгэрт оршин суусан мөн зарим онцгой тохиолдолд Гадаадын иргэдийн оршин суух тухай хуулийн 66 болон 67-р заалтын дагуу Дотоод хэргийн яам олгодог болно.

 

Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох:

Дотоод хэргийн яам эдгээр төрлийн визийн зөвшөөрөлтэй иргэд урт хугацааны визээ авсан зорилгоороо оршин суухгүй байх эсвэл зарим нэг биелүүлэх ёстой шаардлагыг (Гадаадын иргэд оршин суух тухай хуулийн 37-р заалтыг) биелүүлээгүй тохиолдолд хүчингүй болгох шийдвэр гаргаж болохыг анхааруулж байна.

Дотоод хэргийн яам удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэн хангах ёстой нөхцлийг биелүүлээгүй тохиолдолд  (Гадаадын иргэн оршин суух тухай хуулийн 77-р заалтын дагуу гуравдагч орны иргэн болон тус хуулийн 87.1 –р заалтын дагуу ЕХ-ны улсын иргэний гэр бүлийн гишүүдэд мөн хамаарна) хүчингүй болгох шийдвэр гаргаж болно.

2011 оноос хойш БНЧУ-д гадаадын иргэд нэвтрэх болон оршин суух талаарх өөрчлөлтүүд

БНЧУ-ын Дотоод хэргийн яамны цахим хуудас руу энд дарж нэвтэрнэ үү.