монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Суралцах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл

Солилцооны хөтөлбөр эсвэл төлбөртэй мэргэжлийн сургалтын хүрээнд хэрэгжихгүй бага сургууль, дунд сургууль эсвэл консерваторид боловсрол эзэмшихээс бусад тохиолдолд 3 сараас дээш хугацаагаар оршин суухаар төлөвлөсөн бөгөөд суралцах явц нь № 326/1999 тоот хуулийн 64-р заалтын дагуу байх тохиолдолд суралцах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрлийг Элчин сайдын яаманд өөрийн биеэр мэдүүлнэ.
 
 

Шаардагдах баримт бичиг:

  • Бөглөсөн визийн маягт
  • 2 хувь цээж зураг
  • Гадаад паспорт
  • Оршин суух зорилго харуулсан баримт бичиг
  • Оршин суух хугацаанд байрлах байрны бичиг; хэрвээ Та насанд хүрээгүй тохиолдолд таныг оршин суухад татгалзах зүйлгүй гэсэн эцэг, эхийн эсвэл хуулийн дагуу асран хамгаалагчийн зөвшөөрөл; их дээд сургуульд суралцах эсвэл төлбөргүй мэргэжлийн сургалт бол санхүүгийн баталгаа; бусад тохиолдолд Таны бүх зардлыг дотоодын урьж буй байгууллага хариуцаж байгаа талаар тодорхойлолт;
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай өөрийн улсын цагдаагийн газрын тодорхойлолт болон сүүлийн 3 жилийн хугацаанд 6–аас дээш сар оршин суусан улс орны цагдаагийн газрын тодорхойлолт эсвэл тус улс иймэрхүү баримт бичиг олгодоггүй тохиолдолд тодорхойлолт байж болно - гадаад улсын баримт бичиг тухайн харъяалагдах байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагатай мөн БНЧУ-тай олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үүрэг хүлээгээгүй тохиолдолд чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан байна;
  • Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн шинжилгээний хуудас;
  • Эрүүл мэндийн даатгал – даатгалын үнэлгээ хамгийн багадаа 60 000 ЕВРО байх ба БНЧУ-д байх хугацаагаар хийгдсэн байна (даатгалыг зөвхөн гадаад паспортонд виз олгох тохиолдолд өгөх ба зарим тохиолдолд визийн мэдүүлэгтэй хамт өгөх боломжтой)
  • Визийн хураамж төлсөн байна.