монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн Хаанзаа компани Монголд анхны мембрантай цэвэрлэх байгууламж барьж дууслаа

Чехийн Хаанзаа компани 1992 оноос хойш монголын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол, Киргизстан, Казакстан улсуудад 500 гаруй барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлжээ. Түүнчлэн Оюу толгой компаний чухал хөрөнгө оруулагчдад хаягдал ус цэвэрлэх байгууламжийг нь шинэчилж , өргөжүүлж дуусгасан байна.
 

2019 оны 2 сарын 22-ны өдөр БНЧУ-аас  Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский Хаанзаа компаний захирал ноён Ян Новотныйгийн хамтаар дэлхийн томоохон зэсийн уурхайн нэг Өмнөговийн нутаг дэвсгэрт орших Оюу толгой компаний уурхайд зочилсон юм. Оюу толгой компаний болон австралийн Жакобс компаний төлөөллийн хамтаар чехийн компаний ачаар монголд анх удаа бий болсон мембрантай цэвэрлэх байгууламжийг үзэж сонирхохын дашрамд компаний шагнал болон Монгол улсын Барилга хот байгуулалтын яамны тэргүүний ажилтан шагналуудыг гардуулж өгсөн байна.

Чехийн элчин сайд энэхүү завшааныг ашиглан  Хаанзаа компаний Монгол улсад явуулсан олон жилийн үйл ажиллагааны талаар : „Хаанзаа компани хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд болон арилжааны шугамаар хэд хэдэн барилга, цэвэрлэх байгууламж барьсан бөгөөд үүнийг нэг жишээ нь Улаанбаатар хотын олон улсын  нисэх онгоцны буудлынх юм. Энэ удаа ч 17000 хүн ажиллуулдаг өөрийн ханган нийлүүлэгчдээ маш хатуу чанд техникийн болон аюулгүй байдлын шалгуураар сонгон авдаг Оюу толгойн хамгийн том гадаадын хөрөнгө оруулагчдад маш эерэгээр үнэлэгдэж байна. Эндхийн хүнд хэцүү нөхцөлд тасралтгүй үйл ажиллагаа явуулах чадвартай байх ёстой. Чехийн Хаанзаа компани загвар, барилга, суурилуулалт, үйл ажиллагааг явуулах, засвар үйлчилгээг цогцоор нь үзүүлж чаддаг хаягдал ус цэвэрлэх чиглэлээр хамгийн сайн гэдгээ дахин харуулж чадлаа.“ хэмээн хэлсэн үгэндээ дурьдлаа. 

Ийржи Бродский, Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайд

 

Хаанзаа компаний Монгол дахь ажилчдын хамт   ​    Ил уурхайн олборлолтын ам

Хаанзаа компаний Монгол дахь ажилчдын хамт

Těžní jáma povrchové části dolu Ил уурхайн олборлолтын ам