монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

2023 оны Б2Б хөтөлбөрт санал оруулах уриалга

Чехийн Хөгжлийн агентлагаас 2023 онд хэрэгжүүлэх "Хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөр"-ийн (B2B хөтөлбөр) хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг бэлтгэх, хэрэгжүүлэхэд татаас олгох өргөдөл хүлээн авах уриалга зарлалаа. Өргөдлийг 2022.11.21-ний өдрийн 13:00 цаг (Европын цагаар).

Тус уриалгыг Гадаадын хөгжлийн хамтын ажиллагаа, гадаадад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн тухай 151/2010 тоот хуулийн заалтыг үндэслэн зарлаж байна. Б2Б хөтөлбөр нь ЭЗХАХБ-ын ангиллын дагуу хөгжиж буй бүх орнуудад чиглэгддэг.

Чехийн Хөгжлийн агентлагаас хариуцан явуулдаг Б2Б хөтөлбөрийн зорилго нь Бүгд Найрамдах Чех Улсын гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах, хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжих, үүний зэрэгцээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд оршино. Ийнхүү төслүүд нь тухайн бүс нутаг эсвэл зорилтот бүлгийн хөгжилд үзүүлж буй нөлөөг сатлах ёстой (жишээлбэл, бизнесийн орчныг хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээнд дотоодын ханган нийлүүлэгчдийг татан оролцуулах, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, технологи, ноу-хауг нэвтрүүлэх, мэргэшсэн шинэ ажлын байр бий болгох, байгаль орчинд ээлтэй хүлээн зөвшөөрөгдөх технологи буюу үйлдвэрлэл, хөдөлмөрийн стандартыг нэвтрүүлэх).

Компаниуд ТЭЗҮ, бизнес төлөвлөгөө боловсруулахад нийт зардлын 50 хүртэлх хувийг (гэхдээ 500,000 кроноос ихгүй) эсвэл нийт зардлын 40 хүртэлх хувийг (гэхдээ 2 сая крон-оос ихгүй) тухайн төслөө хэрэгжүүлэхэд авах боломжтой.

Чехийн хөгжлийн агентлагийн вэбсайтаас энэхүү уриалгын мэдээллийг бүх хавсралтуудын хамтаар харах боломжтой.  Өргөдлийг урилгад заасан зааврын дагуу 2022 оны 11-р сарын 26-ны 13:00 цаг хүртэл (Европын цагаар) өгч болно.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Чехийн хөгжлийн агентлагтай B2B@czechaid.cz хаягаар холбогдоно уу.

Мөн 2023 онд Монгол Улсад B2B төсөл хэрэгжүүлэх сонирхолтой компаниуд Бүгд Найрамдах Чех Улсаас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудтай (commerce_ulaanbaatar@mzv.cz) холбогдож зөвлөгөө авах боломжтой.