монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Хөгжлийн хамтын ажиллагааны томоохон төсөл хэрэгжиж дууслаа

2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр БНЧУ-ын Геотест Брно хувьцаат компани гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн "Ундны усны гачигдалтай газруудад ундны усны төхөөрөмж байгуулах" томоохон төслөө баяр ёслолын байдалтайгаар хүлээлгэн өгөв. Энэ төслийн хүрээнд 9 аймагт, ялангуяа говийн аймгуудын ундны усны чанарыг сайжруулах нийт 26 ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн байна.