монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Markéta Bobková
Article notification Print Decrease font size Increase font size

Монгол улс руу 8 дахь удаагийн тахийн тээвэрлэлт

8 дахь удаагийн тээвэрлэлт амжилттай болж өнгөрлөө. Өчигдөр Прагийн амьтны хүрээлэн Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэгт дахин тахийн 4  гүүнүүдийг (Яняа, Хэлми, Ханна, Спэс) нутагшуулсны эцэст тус амьтны хүрээлэн нийтдээ 31 Пржевалский адууг Европоос Монгол Улс руу чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр ийнхүү тээвэрлэн авчраад байна.

БНЧУ-ын цэргийн КАСА агаарын хөлөг нь 2018 оны 6-р сарын 19-ний Мягмар гарагийн 13 цаг 45 минутанд Прагийн Кбелих нисэх онгоцны буудлаас нийт тахийн 4 гүү болон маллагчдыг  тээвэрлэн хөөрч төлөвлөгөөний дагуу Казан болон Новосибирск хотуудаар дамжин, өчигдөр орон нутгийн цагаар 11 цагийн үед Булган сумын шороон зурвас бүхий нисэх буудалд газардлаа. Үргэлжлээд зөөврийн хайрцагтай гүүнүүдийг ачааны машинаар Говийн Б бүсийн дасан зохицох хашаа руу тээвэрлэн оруулж нутагшуулсан юм.

“Одоо л нэг амьсгаа авч болохоор боллоо. Гэхдээ энэ удаа амаргүй байлаа.” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хэлэв. “Төлөвлөгөөт тээвэрлэлтийн нислэгийн өмнөх өдөр Булган сумын нисэхт ширүүн бороо орж Ховд аймагт төлөвлөгөөт бус буулт хийх хувилбар үүссэн.”

Энэ жил Монгол Улс руу тээвэрлэгдсэн гүүнүүд Европын гурван үржлэгийн газраас ирсэн.  “Ханна болон Хэлми нар Хэлсинки амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд тэдгээрийн эцэг нь прагийн Элаан азарга юм. Яняа щвейцарын Цюрихийн зэрлэг амьтны хүрээлэнгээс, Спэс нь германы Визентгееге Шпринге зэрлэг амьтны хүрээлэнгээс тус тус гаралтай. ” хэмээн Амьтны хүрээлэнгийн Орлогч Ярослав Шимэк нэмж хэллээ.

“Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төсөлд харуул хамгаалалтын пост,  ундны усны худаг барих, Bidz эмнэлэгийг сэргээн засварлах, Говийн Б хэсгийн хамгаалагч нарт зориулан хээрийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанууд багтдаг.

Энэ оны 4-р сард Прагийн Амьтны хүрээлэн нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яам хооронд монголын нэн ховордож байгаа бөхөн болон зэрлэг тэмээ хамгаалах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Энэ жилийн тээвэрлэлтийн зохион байгуулалт болон санхүүжилтинд Прагийн амьтны хүрээлэн болон БНЧУ-ын Армиас гадна Олон Улсын Тахь Груп (International Takhi Group), Тайпэй амьтны хүрээлэн (Taipei Zoo), Берлиний Амьтны хүрээлэн (Tierpark Berliln) болон БНЧУ-ын Байгаль орчны яам тус бүр хувь нэмэрээ оруулсан болно.