монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам
Article notification Print Decrease font size Increase font size

Чех Улс Монгол Улсад орон нутгийн хоёр төслийг дэмжин хэрэгжүүлнэ

2018 оны 4-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ дээр тус яамаар дамжуулж Монгол Улсын хөгжлийн зорилтод нийцүүлэн орон нутгийн жижиг төслийн хүрээнд нийт 732 761 Чех корун /29 000 евро/-ийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ жил шалгарсан БНЧУ-ын Засгийн газраас хөгжлийн тусламжийн нэгээхэн хэсэг болох хоёр төслийн гэрээнд гарын үзэг зурлаа. Ийнхүү хөдөө аж ахуйн хөгжил, эрүүл мэндийн чиглэлүүдээр тус бүр нэг нэг төслийг чухалчлан сонгосон юм.

Элчин сайд Ийржи Бродский эхлээд Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирал ноён Отгонхүүгийн Шархүүтэй  “Сүү сүүн бүтээгдэхүүн- сургалтын төв 11-18-МН01 төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг төслийн хүрээнд Эрдэнэ сумын сургалтын төвд шинээр нээгдэж буй мөн сургалт явуулах “Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах” мэргэжлийн ангид Чех үйлдвэрлэгчдийн нийт 427 841 чех крон /19 944 Евро/-ы төсөвтэй сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологи бүхий тоног төхөөрөмж болон зөөврийн саалтуур нийлүүлэх юм. Боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг тухайн сургалтын төвийн сурагчдад тараахаас гадна тус төвөөр дамжуулан борлуулж төвийн засвар үйлчилгээ, хөгжилд хувь нэмэр оруулах санхүүжилтийг олох  зорилготой юм. Монгол улсын хөдөө аж ахуй болон боловсролын яамдуудад тус төслийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд 2018 оны 9 сарын эхээр хэрэгжүүлж дуусгах юм.

Түүний дараагаар Элчин сайд “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах Чехийн КУРИ компаний тэргэнцэр № 11-18-МН02” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төслөөр 304 920 Чех крон /9056 Евро/-ы төсвөөр нийт 15 тэргэнцэр нийлүүлж, газар дээр нь угсрах ба үүнээс 10 тэргэнцрийг Улаанбаатар хотод, 5 тэргэнцрийг Эрдэнэт хотод тус тус өгөх юм. Гол зорилго нь хүнд гэмтлээс болон төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй өвчтөнүүдийн хүндрэлийг даван туулахад туслах дэлхийн түвшинд нийцсэн чанартай Чех тэргэнцрийг Монголд таниулах явдал юм. Монгол улсын Эрүүл мэндийн яаманд тус төслийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд 2018 оны 10 срд еслол төгөлдөр хэрэгжиж дууссан байх юм.

“Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах Чехийн КУРИ компаний тэргэнцэр" төсөлд гарын үсэг зурах үйл ажиллагаанаас

“Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах Чехийн КУРИ компаний тэргэнцэр" төсөлд гарын үсэг зурах үйл ажиллагаанаас