монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZU
Article notification Print Decrease font size Increase font size

Нийгмийн идэвхийг дэмжих зорилгоор ашгийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэв

(This article expired 16.06.2023.)

Өнөөгийн Монголын эмнэлгүүд санхүүгийн бэрхшээл болон улсын төсвийн санхүүжилтийн хүндрэлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламжийн болон  туслах  тоног төхөөрөмжүүд хангалттай байдаггүй. 

Гадаадын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын үүрэг нь тухайн улсын төрийн үндсэн үүргийг орлон гүйцэтгэх  явдал биш юм. Гэвч иргэний нийгэм нь бэрхшээлтэй асуудлуудад анхаарал хандуулахыг эрмэлзэн амьдрах болон ажиллах орчноо сайжруулах зорилгоор өөрсдийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн түншүүдтэй хамтран идэвхтэйгээр туслаж байгаа нь дэмжүүштэй.

Сайн үйлсийн зөв зам төрийн бус байгууллага нь тус эмнэлгийн 50 тэргэнцэр, эмнэлгийн зөөврийн 20 ширээний эвдэрч гэмтсэн хэсгийг засварлах, сэлбэх зорилготой “I амаржих эмнэлэгт төрөх ээжүүдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг сайжруулах нь ” 11-17MN04 төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. 2017 оны 6-р сарын 7-ны өдрийн ёслолын арга хэмжээн дээр тэд эдгээр төхөөрөмжүүдийг эмнэлгийн захирал ноён Д. Энхбаярт албан ёсоор хүлээлгэн өглөө. Монгол улсад суугаа БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Ивана Гроллова, Эрүүл мэндийн дэд сайд хатагтай Л. Бямбасүрэн,  Элчин сайдын яамны орлогч дарга ноён Олдржих  Заяычек, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг түр хамаарагч хатагтай Д.Нарантуяа, Өргөө амаржих газрын захирал ноён Д. Энхбаяр, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөллүүд болон бусад төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцов. Төслөөс улбаалан төрийн бус байгууллагууд орон нутагт ижил төстэй үйл ажиллагааг цаашид  үргэлжлүүлэн явуулах болно.

Энэ жилийн орон нутгийн жижиг төслийн нэг болох энэ төслийг хэрэгжүүлэхэд зориулан 18,921,147.00 төгрөгийг (200,000 чех кроноор) БНЧУ-ын Засгийн газраас санхүүжүүлсэн. Энэ төслийн үр дүн нь бага хэмжээний мөнгөөр ч гэсэн их зүйлийг бүтээж  болно гэдгийг харуулж чадлаа.

Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээллийг дараах холбоосуудаас харна уу:

http://urguu-amarjikh.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1530:------50-----20-------&catid=4:2013-01-08-16-27-23&Itemid=14

http://emch.mn/blog/2017/06/07/50-%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D0%B9-%D1%82%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%BD%D1%86%D1%8D%D1%80-%D1%81%D1%83%D0%B2%D0%B8%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B8%D1%80%D1%8D%D1%8D%D0%B3-%D1%88/

http://www.mohs.mn/news/1965

http://unuudur.mn/article/97321

http://www.zaluu.com/read/13d46410g

http://etoim.mn/p?id=10203

http://montsame.mn/read/56852

http://www.mnb.mn/archive/2017-06-07-20-00-00